Menu Close

Unitel: ICT Expo 2016

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2016” үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт “Мишээл Экспо” төвд болж өнгөрсөн билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд салбарын том жижиг, шинэ хуучин олон тоглогчид оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулав.

Харилцаа холбооны салбарын энэ оны хамгийн онцлох ололт бол 4G технологийг нэвтрүүлсэн явдал юм. Өмнө нь ашиглаж байсан 3G сүлжээнээс даруй 10-20 дахин (яг тийм!!!) хурдтайгаар интернетэд холбогдох боломжийг олгох 4G LTE сүлжээг Юнител өнгөрсөн 4-р сард Монголд хамгийн анх танилцуулсан бол Мобиком ICT Expo-ийн үеэр 4G LTE сүлжээнийхээ нээлтийг хийж, 4G-ийн хурдыг Porsche машинтай зүйрлэн уг машиныг үзэсгэлэнгийн гадаа байрлуулсан нь хүмүүсийг нүдийг хужирлаж байв. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2020 оны орчим 5G хэрэглээнд өргөнөөр нэвтрэх хүртэл интернэтэд холбогдох гол сүлжээ байх 4G технологийн ямар хурдан болохыг, ямар их бололцоог олгож байгааг манай Батзаяа өөрийн биеэр туршсаныг та доорх видеоноос үзээрэй. 4G технологи ямар гар утсанд ажилладаг, утсандаа суулгахын тулд сим картаа солих хэрэгтэй эсэх зэрэг олон мэдээллийг та хоёр дахь видеоноос харна уу. Далимд хэлэхэд, одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт тэргүүтэй 5 том хот, суурин газарт нэвтэрч, хамгийн том сүлжээг бий болгоод байгаа Юнителийн 4G LTE үйлчилгээ өчигдөрхөн болж өнгөрсөн, энэ салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох ICT Awards-аас “Шилдэг технологи” шагналыг хүртжээ.