“REAL” лэйблийн продюсер, реппер Big Gee (Т.Мөнх- Эрдэнэ)-ийн “STREET DREAMS” хэмээх 8 дахь цомгийн гэрэл зураг авалт, дизайн, хэвлэлийн эхийг бэлтгэв. Зураг авалтын найруулга, хэвлэлийн дизайнд реппер Big Gee-ийн үзэл бодол, дүр төрхийг илүү тод илэрхийлэхийг зорин ажиллалаа.

Тус цомогт нийт 12 уран бүтээл багтсан бөгөөд цомгийг дагалдаж маск, футболка, стикер болон цамцны мерчиндайз бүтээгдэхүүн гарсан юм.

Захиалагч

REAL label

Ажилласан баг

Г.Луубат — Гэрэл зураг
О.Мягмардорж — Гэрэл зураг
Ж.Энүүжин — Дизайнер