Монголын Финтек зах зээлд хөл тавиад удаагүй отгон гишүүн болох Simple MGL компанийн захиалгаар “3 questions with simple” видеог хийв.

Энэхүү видео нь бүхэлдээ Simple компанийн үйлчилгээг илтгэх Цаг, Мөнгө, Энергиэ хэмнэх тухай утгатай юм. Бид нийтдээ 5 цуврал видеог тус компанийн төв салбарын интерьер гэрэл зургийн хамт амжилттай гүйцэтгэн ажиллалаа.

Хүн бүрд өдөр бүр тэгш хэмжээтэй цаг хугацаа оногддог бөгөөд үүнийг хэрхэн зөв зарцуулах нь хувь хүний сонголт болоод хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Үүнээс гадна өөрт буй энерги, мөнгийг ухаалаг зарцуулж, ирээдүйд тохиох илүү сайхан зүйлд хөрөнгө оруулах тухай та дараах цуврал бичлэгээс олж мэдээрэй.

Захиалагч

Ашид Капитал ХХК

Ажилласан баг

О.Мягмардорж – Зургийн дарга
Г.Луубат – Гэрэл зурагчин
Г.Долгорсүрэн – Сэтгүүлч
Г.Балдан – Зураглаач
Г.Бодьтүшиг – Видео Графикч
О.Чинбат – Туслах
н.Билгүүн – Туслах