Монгол улсад Коронавируст халдвар (COVID-19) цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор нийт ард иргэдэд үнэн бодит мэдээлэл зөвлөмжүүдийг түгээх шаардлага үүссэн бөгөөд НҮБ Хүүхдийн сан, Сүүдэр агентлаг, Эрүүл мэндийн яам хамтран “Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлье!” нэртэй дижитал кампанит ажлыг хийж гүйцэтгэлээ.

Үндсэн агуулга

Коронавируст халдвар (COVID-19) цар тахлын тухай үнэн зөв, баталгаатай мэдээллийг өгөх зорилгоор 13 төрлийн мэдээллийг Эрүүл Мэндийн Яамны албан ёсны сувгаар дамжуулан хүргэлээ. Үүнд эерэг байх, бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзах, халуун бүлээн зүйлс тогтмол ууж хэвших, гэртээ байх, зай барих халдвар хамгааллаас сэргийлэх энгийн алхмуудыг танилцуулсан юм.

Цуврал мэдээлэл

Коронавируст халдвар (COVID-19) цар тахлын үед хувь хүн албан байгууллага худалдаа үйлчилгээний төв гэхчлэн бүхий л нэгжид халдвар хамгааллаас хэрхэн сахих тухай зөвлөгөөг цуврал постуудаар хүргэв.

Бусад мэдээлэл

Цаг үеийн шинж чанартай халдварын тархалт, шинжилгээний цэгүүд, дэлхийн мэдээ, 11 цагийн хэвлэлийн хурлын мэдээлэл, салбар яамнаас нийт ард иргэдэд өгөх шаардлагатай бүхий л мэдээ мэдээллүүдийг эмхтгэн хүргэв.

Коронавируст халдвар (COVID-19) цар тахлын үед нийт ард иргэд, албан байгууллагууд дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих энгийн дүрмүүдийг дагаж мөрдөн халдварт өвчинг хамтдаа даван туулцгаая!

Захиалагч

НҮБ-ын Хүүхдийн Сан

Мэдээлэл

Эрүүл Мэндийн Яам

Хэвлэлийн дизайн бэлтгэсэн

Ж.Энүүжин — Ахлах дизайнер
Ч.Мөнхжаргал — Дизайнер
Э.Даваасүрэн — Дизайнер