Menu Close

Central mall төвийн ээлжит хямдралд зориулсан идэвхжүүлэлтийн зураг авалтыг гүйцэтгэв. Ингэхдээ бүтээгдэхүүн хоорондын хослолыг харуулахаас гадна хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах тод өнгийг ашиглалаа.

Түүнчлэн, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлүүдийг хэрхэн нийцүүлж болох тухай модельтой зураг авалтаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэхийг зорьсон ба тухайн бараа бүтээгдэхүүний деталиудыг зурагт сайтар тусгахыг хичээн ажиллав.

Бүтээгдэхүүний зураг авалтыг “амьтай”, сонирхолтой байлгахын тулд өвөрмөц зохиомжуудыг бодож олох шаардлагатай болдог. Тиймээс бид дараах байдлаар бүтээгдэхүүнийг байрлуулан, өнгийн нийлэмжийг ашигласан болно.

Захиалагч

Central Mall

Гэрэл зургийг

О.Мягмардорж — Гэрэл зурагчин