Дэлхийн зах зээлд Монгол хонины ноосоор урласан дахин давтагдашгүй хувцас хэрэглэлийг таниулан хөгжүүлж буй BABA брэнд нь хэдийн хэрэглэгчдийн дунд хүндэтгэл хүлээсэн онцгой бүтээгдэхүүн болж чадсан билээ.

Иймд тус брэндийн шинэ загварыг танилцуулах брэнд ном нь брэндийн үнэ цэн, хосгүй шинж чанарыг илэрхийлэхийн сацуу түүхий эдийн онцлогийн тухай мэдээллийг багтаах шаардлагатай байв.

Манай хамт олон энэхүү номын хэвлэлийн эх болон гэрэл зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд эх орныхоо бахархал болсон брэндтэй хамтран ажилласандаа баяртай байна. Хувцас, хэрэглэлийн агуулга, бэлгэдэл зүйг туйлын нарийн илтгэж, бүх зүрх сэтгэлээ зориулан урладаг бүтээлч хамт олонд амжилт хүсье.

Захиалагч

BABA

Хэвлэлийн дизайн бэлтгэсэн

Э.Даваасүрэн – Дизайнер