Menu Close

Цэвэр ногоо, жимсний шүүсийг хүйтэн шахалтын аргаар гарган авч хэрэглэгчдийн гарт хүргэдэг AYC брэндийн бүтээгдэхүүний гэрэл зургийн гүйцэтгэв. Ингэхдээ бүтээгдэхүүний сав баглаа боодол, өвөрмөц чанарыг илтгэхийг зорьсон ба хэвлэмэл материалд зориулан эх бэлтгэсэн.

Мөн бүтээгдэхүүнийн нэр төрлүүдийг сайтар ялгаж, тус бүрийн онцлогийг гэрэл зурагт шингээсэн болно.

Хэвлэмэл 

AYC брэндийн танилцуулах материал, меню, сурталчилгааны самбар, каталоги зэргийн хэвлэлийн эхийг бэлтгэсэн.

Брэндийн уриа: Амьдрал үргэлж сайхнаараа…

Вектор

Жүүс тус бүрийн 2D зургийг бэлтгэсэн ба энэ нь захиалагч өөрийн хүссэн төрлөөр сурталчилгаагаа хүргэх боломжийг олгодог.

Интерьер гэрэл зураг

AYC брэндийн нэрийн кафег та яг одоо харж байна. Бид гэрэл зурагт дотоод орон зайг харуулахын зэрэгцээ брэндийн тухай таатай сэтгэгдлийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор гэгээлэг концепц баримтлан ажиллалаа.

Захиалагч

Амьдрал Үргэлж Сайхнаараа

Брэнд консепц

Амьдрал Үргэлж Сайхнаараа

Визуал дизайн бэлтгэсэн

Т.Мөнхдэлгэр — Дизайнер