Menu Close

Нүүдэлчин Монгол өв соёлыг олон улсад танилцуулах зорилгоор шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн технологитой хослуулан сүү шимийн архи болох “Шигүдэри” брэндийг бүтээжээ. Энэхүү брэнд нь тал нутгийн агаар, үржил шимт хөрс гээд цэвэр байгалиас шалтгаалсан органик орц найрлагатай бөгөөд огтхон ч химийн нэмэгдэл агуулдаггүй гэдгээрээ онцлогтой.

Иймд, бид бүтээгдэхүүний гэрэл зурагт уламжлалт нүүдэлчин ахуйн соёлыг харуулаад зогсохгүй бүтээгдэхүүний давтагдашгүй шинж чанарыг тод харуулахыг хичээн ажиллав. Ингэхдээ элдэв оо энгэсэг, хэтрүүлэл ашиглаагүй бөгөөд реалистик зохиомжоор гэрэл зургийн ажлыг гүйцэтгэсэн.

Захиалагч

ГУМ ХХК

Гэрэл зургийг:

Т.Мөнхдэлгэр — Гэрэл зурагчин
О.Мягмардорж – Гэрэл зурагчин