Абстракт артист Hilma af Klint

Сүүлийн жилүүдэд 20-р зууны нэгэн уран бүтээлчийн туурвисан өнгөлөг, үл ойлгогдом гүн гүнзгий зураглал, хэлбэржүүлсэн түүхэн он цагийн хэлхээ бүхий бүтээлүүд нь урлаг сонирхогчдын анхаарлыг их татаж эхэллээ. Швед улсын уран бүтээлч Hilma af Klint энэхүү бүтээлүүд гайхалтай гэмээр ирээдүйг илтгэх бүтээлүүд байсныг та анзаарч эхэлсэн байх. Түүний амьдарч байсан цаг үе эмэгтэйчүүдэд тийм ч ээлтэй байгаагүй юм. Ялангуяа уран бүтээлч эмэгтэйчүүдэд бүр ч төвөгтэй. Гэхдээ тэр ердийн цагийн урсгалд орж, нийгмийн нөлөөлөлд авталгүй өөрийнхөөрөө үлдэж чадсан чадварлаг уран бүтээлч билээ.

Түүний зургууд бусдаас өнгө будаг болоод зарим эд юмсын хэлбэрийг маш гярхай ажиглаж, бүтээл бүрээ хүний нүдэнд тун хөнгөн харагдахуйц хийснээрээ ялгардаг. Энэхүү артистын дотор чухам ямар “цэцэг” дэлбээлж, урлан бүтээхдээ юуг сэтгэж асан бол?

Leave a Reply

Your email address will not be published.