Өнгө уусан хосолсон шоколадны сав баглааны шийдэл

Лемон шар өнгө минт болон хүрэн манжингийн хослол. Эзэгтэй нарын хүнс дүүрэн гал тогооноос олж болох олон төрлийн “амттай” өнгийн хослолууд бие биетэйгээ чөлөөтэй уусаж, ямар нэгэн чихэрлэг зүйлс, шүүслэг жимсийг санагдуулна.

Цагаан шоколад нь идэж болох чимэглэлийн цэцэг, цайны навчнууд, жимстэй төгс хосолдог тул энэхүү орц найрлагыг өнгөөр илэрхийлэхийг дизайнерууд зорьжээ. Индонезийн “Little MOTHERHOUSE” үйлдвэрийн IRODORI CHOCHOLATE бар маш сонирхолтой өнгө төрхтэй гарч ирснээр хэрэглэгчдийн анхаарлыг эрхгүй татаж чадсан юм.

Ташрамд дуулгахад, шоколадны цэвэр түүхий эдийг цуглуулан бэлтгээд цагаан шоколад гарган авч жимстэй хольсноор эдгээр гайхалтай шоколад бий болдог гэнэ.

Matcha x Raspberry

 

Black Pepper x Yuzu

 

Blueberry x Ginger

 

Leave a Reply

Your email address will not be published.