Үйл явдалХүүхдийн төлөө за гэж хэлцгээе! 5 өдөр 1 цагийн өмнө
Хүүхэд насны хамгийн баярт өдрийн нэг нь
есдүгээр сарын 1 билээ. Энэ удаад би олон нийт төдийлэн анхаараад байдаггүй "Сувилалын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор"-ын дүү нартайгаа 2 жил дарааллан эрдмийн баярыг нь тэмдэглэж сурвалжлаж байна. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлэн жил бүр тэднийгээ хэрхэн эдгэж том болж улс орондоо хэрэгтэй иргэн болохыг нь гэрэл зурагт үлдээх болноо. Ингээд тус цогцолборын талаар товч танилцуулъя 1964 онд анх 42-р ясли нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 1997 оноос ЭМЯ-ны сайдын тушаалаар боловсролын салбарт шилжин Сувилал Цэцэрлэг яслийн 10-р цогцолбор болон өргөжсөн. 1993 оноос тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдийн ангийг анх нээн ажиллуулсан.Одоо тус Цогцолбор нь Тархины саатай болон хөдөлгөөний бэрхшээлтэй,Дауны хам шинжтэй хүүхдүүдийг сургах сэргээн засах үйл ажиллагааг явуулж байна. Энэ чиглэлээрээ улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.Одоогоор тус цогцолборт 120 гаруй хөгжилийн бэрхшээлтэй хүүхэд багачууд сурч хүмүүжиж байна.
 “Canon Инээгээрэй - Шилдэг гэрэл зураг 2010” уралдааны шилдгүүд шалгарлаа 1 сар 17 өдрийн өмнө
Өнгөрсөн 7 сарын 17-нд Canon төвийн урд нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэ орой Canon төвийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч М-Си-Эс Электроникс, Voodoo.mn сайттай хамтран зохион байгуулсан фото зургийн “Canon Инээгээрэй – Шилдэг гэрэл зураг 2010” уралдааны шилдэг гэрэл зураг шалгаруулах арга хэмжээ болсны зэрэгцээ Canon брэндийн шинэ загварын, дэвшилтэт технологи бүхий гэрэл зургийн аппарат, дуран, дагалдах хэрэгслийн танилцуулах үзэсгэлэн болов. Оройн 18 цагт эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид өргөнөөр оролцож өөрсдийн уран бүтээлүүдээ үзэгч олонд дэлгэн үзүүлснээс гадна, маш олон хүмүүс уг арга хэмжээг сонирхон цугларсан байв. Энэхүү уралдаанд нийт 58 гэрэл зурагчдын 228 бүтээл оролцсоноос бид монголын ирээдүй зургаар Г.Соронзонболд 1-р байр, Эрт босвол нэгийн үзнэ зургаар Г.Ган-Өлзий 2-р байр, Бодрол зургаар Д.Ууганбаяр 3-р байр эзлэн Canon төвөөс бараа худалдан авах эрхийн бичиг, үнэ бүхий зүйлсээр шагнагдлаа.
 Fashion TV Party (Set 1/ Хүмүүс) 1 сар 17 өдрийн өмнө
Fashion TV (Фэшн Ти Ви) нь дэлхийн загварын ертөнц, гоо сайхан, тансаг гоёмсог дүр төрх, тэдгээртэй холбоотой амьдралын хэв маяг, шоу хөтөлбөр, нэвтрүүлгийг 7 хоногийн 24 цагийн турш дэлхий даяар сурталчлан цацдагаараа бидэнд хэдийнээ танил болсон.
Энэ удаад Fashion TV-ийн олон үйл ажиллагааны нэг хэсэг болох F PARTY (Ф Парти)-г Монголдоо анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр iLOFT FUNCTION HOUSE, АЛТАЙ КАШМИР ХХК нар хамтран 2010 оны 7 дугаар сарын 9-нд зохион байгуулсан билээ.
F PARTY-г зохион байгуулснаар FTV сувагаар дамжуулан манай гарагийн 5 тивийн 202 орны 400 орчим сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчлах боломж нээгдэж байна. Мөн дэлхийн загварын ертөнц болон орчин үеийн том хотын хэв маягтай Монголчууд хэрхэн зэрэгцэж алхаж байгаагаа харуулж чадах юм.
Энэ арга хэмжээнд АЛТАЙ КАШМИР ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, FTV-ийн Монгол дахь төлөөлөгч GEM INTERNATIONAL ХХК болон Tiger Translate хөтөлбөр, Ноён-Уул ХХК нар дэмжигч байгууллагаар оролцож байна.
Монголчууд бид “I LOVE FASHION TV” гэж хэлэх боломжтой боллоо.
 Миний Монгол наадам 1 сар 23 өдрийн өмнө
Энэ жилийн наадам их сайхан боллоо. Битүү морьд, шинэ арслан, шинэ мэргэн төрлөө. Ингээд Хүй долоо худагт авсан зургаа орууллаа.
  Burberry Монгол дахь шинэ дэлгүүрийн нээлт 1 сар 23 өдрийн өмнө
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр "Сэнтрал Тауэр"-ын 1 давхарт Burberry дэлгүүр Улаанбаатар хотод маань нээлтээ хийж бидний хөгжиж дэвшиж, орчин цагтай хөл нийлүүлж байгааг нотлоод өглөө гэж би бодож байна. Ингээд удтал нийтлэл нэмэгдээгүй Fashion exclusives буландаа тус дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд дарсан зургаасаа цөөн хэдийг Burberry London-ын зөвшөөрлийн дагуу та бүхэнд хүргэж байна.
 Дээлтэй Монгол наадмын эргэн тойрон 1 сар 24 өдрийн өмнө
Сайхан наадацгааж байна уу? Энэ удаа та бүхэндээ Дээлтэй Монгол наадмын эргэн тойрноос авсан зургуудаасаа сонирхуулъя.
 "Lemons" хамтлагын "Жанжин Сүхбаатарын ойролцоо 1-давхарт" тоглолт 3 сар 1 өдрийн өмнө
2004 онд анх танилцаж байгуулагдаж байсан The Lemons хамтлаг 6 гишүүний
бүрэлдэхүүнтэй тоглож байжээ. Төгөлдөр хуурч Анар, басс гитарчин Анар,
соло гитарчин Тулгаа, бөмбөрчин Jerry, дуучин Одноо, tone master Дугараа
нараас бүрдсэн. Удалгүй хамтлагийн бүрэлдэхүүн солигдоод бөмбөрчин
Jerry-ын оронд өөжгий орж, төгөлдөр хуурч Анар хамтлагаасаа гарснаар
одоогийн The Lemons хамтлаг бүрджээ. Одоогийн The Lemons хамтлаг нь Post
Punk Revival урсгалаар тоглодог. The Lemons хамтлаг нь 2006 оны 8
дугаар сарын 25-нд Хай-Фай лэйблтэй гэрээ байгуулснаар анхны цомог Red
Album-ын ажил эхэлж тус оны 12 дугаар сарын 20-нд худалдаанд гарч байсан
түүхтэй. 2006 онд Pentatonic хөгжмийн наадмаас Red Album цомгоороо
шилдэг бичлэг, Хайртай дуугаараа шилдэг алтернатив дуу, Red Live
тоглолтоороо шилдэг rock тоглолт шагналуудыг хүртэж байсан. The Lemons
хамтлагийнхан 2009 оны 4 дүгээр сарын 6-нд өөрсдийн 2 дахь бие даасан
цомгоо “Залуу Ленины ойролцоо 3н давхарт” нэртэйгээр худалдаанд гаргаад
удаагүй байна. Ингээд Lemons хамтлагын "Жанжин Сүхбаатарын ойролцоо 1-давхарт" тоглолтоос хийсэн сурвалжлагаа хүргэе...
 Гэрэлт зул өргөх ёслол .TIME LAPSE 3 сар 7 өдрийн өмнө  Фото зургаар хийсэн видео . Time lapse
2010-5-27 нд Төв стадионд зохион байгуулагдсан гэрэлт зул өргөх ёслол ..  Дарьганга нутгаар.., Хог., 3 сар 10 өдрийн өмнө Алтан овоо тахилгын эргэн тойронд. Монголчууд иймэрхүү байдлаар л
баярлацгааж, тахилга үйлдэх юм даа.., Энэ их хог хаана шингэж, хаашаа
хийсдэг бол...?   ЮНИТЕЛ корпорацийн "ICT EXPO 2010" үзэсгэлэн яармаг дахь павильон 3 сар 22 өдрийн өмнө
ЮНИТЕЛ КОРПОРАЦИ ҮҮРЭН ХОЛБООНЫ ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн дүр төрхийг тольддог жил бүрийн уламжлалт гол арга хэмжээ болсон ICT EXPO үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд эхэллээ. Энэхүү экспод харилцаа холбоо, мэдээллийн технологи, интернэт бизнесийн салбарын шилдэг компаниуд бүгд оролцож байгаагаас Юнител корпорацийн үзэсгэлэнгийн танхим загвар дизайн төдийгүй дотроо танилцуулж буй технологийн шийдлүүдээрээ шилдэг байна. Тус компани үүрэн холбооны технологийн сүүлийн үеийн ололтуудад суурилсан шилдэг үйлчилгээнүүдийг энд танилцуулжээ.

|
|
Категори
Тэмцээн
Сүүдэрт Шинээр
Мастер блог
Гишүүдийн блог
Зурагтай авдар
Зургын төхөөрөмж
Сүүдэрийн Toп 10
Шинэ сэтгэгдлүүд
Хайлт
Гэрэл Зургийн Үндсэн Төрлүүд
Дурын зургууд
Бусад зургууд
Сайтын үзүүлэлт
Suuder.com нээгдээд 1255 хоног тантай хамт байна. Нийт хэрэглэгч: 2,208Нийт сэтгэгдэл: 4,647Нийт нийтлэл: 919Нийт хуудас сөхөлт: 3,880,453Яг одоо сүлжээнд холбогдсон 576 зочин 0 гишүүн нийт 576 хэрэглэгч байна. Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 2 гишүүн бүртгэгдэж өнгөрсөн 7 хоногт 26 бичлэг нэмэгдсэн байна. Холбогдсон хэрэглэгчид:
|