Fashion TV Party (Set 1/ Хүмүүс)
1 сар 17 өдрийн өмнө
Fashion TV (Фэшн Ти Ви) нь дэлхийн загварын ертөнц, гоо сайхан, тансаг гоёмсог дүр төрх, тэдгээртэй холбоотой амьдралын хэв маяг, шоу хөтөлбөр, нэвтрүүлгийг 7 хоногийн 24 цагийн турш дэлхий даяар сурталчлан цацдагаараа бидэнд хэдийнээ танил болсон.
Энэ удаад Fashion TV-ийн олон үйл ажиллагааны нэг хэсэг болох F PARTY (Ф Парти)-г Монголдоо анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр iLOFT FUNCTION HOUSE, АЛТАЙ КАШМИР ХХК нар хамтран 2010 оны 7 дугаар сарын 9-нд зохион байгуулсан билээ.
F PARTY-г зохион байгуулснаар FTV сувагаар дамжуулан манай гарагийн 5 тивийн 202 орны 400 орчим сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчлах боломж нээгдэж байна. Мөн дэлхийн загварын ертөнц болон орчин үеийн том хотын хэв маягтай Монголчууд хэрхэн зэрэгцэж алхаж байгаагаа харуулж чадах юм.
Энэ арга хэмжээнд АЛТАЙ КАШМИР ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, FTV-ийн Монгол дахь төлөөлөгч GEM INTERNATIONAL ХХК болон Tiger Translate хөтөлбөр, Ноён-Уул ХХК нар дэмжигч байгууллагаар оролцож байна.
Монголчууд бид “I LOVE FASHION TV” гэж хэлэх боломжтой боллоо.

"Lemons" хамтлагын "Жанжин Сүхбаатарын ойролцоо 1-давхарт" тоглолт
3 сар 1 өдрийн өмнө
2004 онд анх танилцаж байгуулагдаж байсан The Lemons хамтлаг 6 гишүүний
бүрэлдэхүүнтэй тоглож байжээ. Төгөлдөр хуурч Анар, басс гитарчин Анар,
соло гитарчин Тулгаа, бөмбөрчин Jerry, дуучин Одноо, tone master Дугараа
нараас бүрдсэн. Удалгүй хамтлагийн бүрэлдэхүүн солигдоод бөмбөрчин
Jerry-ын оронд өөжгий орж, төгөлдөр хуурч Анар хамтлагаасаа гарснаар
одоогийн The Lemons хамтлаг бүрджээ. Одоогийн The Lemons хамтлаг нь Post
Punk Revival урсгалаар тоглодог. The Lemons хамтлаг нь 2006 оны 8
дугаар сарын 25-нд Хай-Фай лэйблтэй гэрээ байгуулснаар анхны цомог Red
Album-ын ажил эхэлж тус оны 12 дугаар сарын 20-нд худалдаанд гарч байсан
түүхтэй. 2006 онд Pentatonic хөгжмийн наадмаас Red Album цомгоороо
шилдэг бичлэг, Хайртай дуугаараа шилдэг алтернатив дуу, Red Live
тоглолтоороо шилдэг rock тоглолт шагналуудыг хүртэж байсан. The Lemons
хамтлагийнхан 2009 оны 4 дүгээр сарын 6-нд өөрсдийн 2 дахь бие даасан
цомгоо “Залуу Ленины ойролцоо 3н давхарт” нэртэйгээр худалдаанд гаргаад
удаагүй байна. Ингээд Lemons хамтлагын "Жанжин Сүхбаатарын ойролцоо 1-давхарт" тоглолтоос хийсэн сурвалжлагаа хүргэе...

Мангас хуур - Алтан ураг хамтлаг
3 жил 1 сарын өмнө
Алтан Ураг хамтлаг нь Folkrock чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд одоогоор Унага Төрөв, Made In Altan Urag гэсэн хоёр цомогтой. Хамтлагын гишүүдийн хувцас болон хөгжмийн шийдэлүүд нь үнэхээр өвөрмөц. 2006 онд гарсан Made In Altan Urag цомгын загварыг хийх явцад авагдсан фотонуудаас хамгийн сонирхол татахуйц нэгийг толилуулья.
Морин хуурын толгой хэсгийг Alien киноны харь гаригийн мангасын толгойгоор өөрчлөн хар өнгөтэй болгосон нь.

Зургийг Зев Розенбэрг

Чи хаана байна кастинг - ялагч
3 жил 1 сарын өмнө
Аз Жаргал The bad boy киноны гол дүр шалгаруулах Чи Хаана Байна кастингийн ялагч Гэрлээ-г толилуулж байна.


Дэлхийд ганцхан Монгол наадам: Төв цэнгэлдэх хvрээлэн 2 дахь өдөр
3 жил 2 сарын өмнө


Дэлхийд ганцхан Монгол наадам 2007 - Эхний өдөр, Yндэсний бөх
3 жил 2 сарын өмнө
Ардын хувьсгалын 86 жил, Их Монгол улс байгуулагдсаны 801 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Наадмын тухай зургуудыг та бүхэндээ хүргэж байна. Морь, сур, үндэсний бөх зэргийг та бүхэндээ хүргэх бөгөөд эхний ээлжинд 11-ий өдөр болсон үндэсний бөхийн барилдааны 1,2-ийн давааг хүргэж байна.


"Пентатоник"-ын улаан хивс
3 жил 2 сарын өмнө
2007 оны 6 сарын 30 нд болсон Монголын рок, попын дээд шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслол "Пентатоник" -ийн Улаан Хивс -нээс Фото сурвалжлага авлаа. Рок, поп, хип хопын оддыг бөөнөөрөө дарсан сурвалжлагч нар өөрсдөө ч гэсэн бие биенээ дарцгаасан халуухан л цэг байлаа. Энэхүү нийтлэлдээ нийт 74 фотог товч тайлбартайгаар орууллаа. Харин тоглолтын фотог удахгүй нийтлэх болно.


“Их Завсарлага” тоглолт
3 жил 4 сарын өмнө
- Текст
сэргээгдэж байна -

Аваргатайгаа хамт 500 морьтон үзсэн нь
3 жил 4 сарын өмнө
- Текст
сэргээгдэж байна -

Люмино “Хуучин Сургууль”
3 жил 4 сарын өмнө
- Текст сэргээгдэж байна -
