Fashion exclusives
Fashion TV Party (Set 1/ Хүмүүс)
1 сар 17 өдрийн өмнө
Fashion TV (Фэшн Ти Ви) нь дэлхийн загварын ертөнц, гоо сайхан, тансаг гоёмсог дүр төрх, тэдгээртэй холбоотой амьдралын хэв маяг, шоу хөтөлбөр, нэвтрүүлгийг 7 хоногийн 24 цагийн турш дэлхий даяар сурталчлан цацдагаараа бидэнд хэдийнээ танил болсон.
Энэ удаад Fashion TV-ийн олон үйл ажиллагааны нэг хэсэг болох F PARTY (Ф Парти)-г Монголдоо анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр iLOFT FUNCTION HOUSE, АЛТАЙ КАШМИР ХХК нар хамтран 2010 оны 7 дугаар сарын 9-нд зохион байгуулсан билээ.
F PARTY-г зохион байгуулснаар FTV сувагаар дамжуулан манай гарагийн 5 тивийн 202 орны 400 орчим сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчлах боломж нээгдэж байна. Мөн дэлхийн загварын ертөнц болон орчин үеийн том хотын хэв маягтай Монголчууд хэрхэн зэрэгцэж алхаж байгаагаа харуулж чадах юм.
Энэ арга хэмжээнд АЛТАЙ КАШМИР ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, FTV-ийн Монгол дахь төлөөлөгч GEM INTERNATIONAL ХХК болон Tiger Translate хөтөлбөр, Ноён-Уул ХХК нар дэмжигч байгууллагаар оролцож байна.
Монголчууд бид “I LOVE FASHION TV” гэж хэлэх боломжтой боллоо.

Burberry Монгол дахь шинэ дэлгүүрийн нээлт
1 сар 23 өдрийн өмнө
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр "Сэнтрал Тауэр"-ын 1 давхарт Burberry дэлгүүр Улаанбаатар хотод маань нээлтээ хийж бидний хөгжиж дэвшиж, орчин цагтай хөл нийлүүлж байгааг нотлоод өглөө гэж би бодож байна. Ингээд удтал нийтлэл нэмэгдээгүй Fashion exclusives буландаа тус дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд дарсан зургаасаа цөөн хэдийг Burberry London-ын зөвшөөрлийн дагуу та бүхэнд хүргэж байна.

Дизайнер Мөөнөө-гийн бүтээлүүд
2жилийн өмнө
Эдгээр зургууд нь Монгол улсын зохиогчийн эрхийн хуулийн дагуу Н.Галбадралд өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж эдгээр зургуудыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье!

Дизайнер Мөнгөлдэйн бүтээлүүд
2 жил 3 сарын өмнө
Эдгээр зургууд нь Монгол улсын зохиогчийн эрхийн хуулийн дагуу Н.Галбадралд өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж эдгээр зургуудыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье!

Авангард загварууд
2 жил 3 сарын өмнө
Сайна байна уу? Сүүдэр.ком. Ингээд анхныхаа нийтлэлээ өөрийн уран бүтээлээрээ эхлэхээр шийдлээ. Та бүхэн тухлан сууж таалан соёрхонo уу.

2007 Ulaanbaatar Fashion Week “2008 Spring/Summer Collection”
2 жил 7 сарын өмнө
Жил бүр Урлах Эрдмийн Дээд Сургуулиас
зохион байгуулдаг Улаанбаатарын загварын 7 хоног Чингисхаан Зочид
Буудалд 2007 оны 11-р сарын 12 - 18 ны өдрүүдэд амжилттай болж
өнгөрсөнг цуврал болгон нийтлэж байгаа билээ. Тус загварын
долоо хоногт тухайн үеийнхээ хамгийн сонирхол татсан, хүсэн хүлээсэн
үйл явдал өрнөдөг. Тайз засалт загваруудын хувьд үнэхээр дэлхийн
түвшинг харуулсан долоо дахь өдөр Хувцасны дизайнер Э.ЭНХЧИМЭГ -ийн “2008 оны хавар/зуны коллекци” ийг толилуулж байна. Мөн сурвалжлага хийх эрх олгож хамтран ажилласан УЭДС -ийн захирал Тунгалаг эгч тандаа баярлалаа.

2007 Ulaanbaatar Fashion Week “Evening Dresses”
2 жил 7 сарын өмнө
Жил бүр Урлах Эрдмийн Дээд Сургуулиас зохион байгуулдаг Улаанбаатарын загварын 7 хоног Чингисхаан Зочид Буудалд 2007 оны 11-р сарын 12 - 18 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрсөнг цуврал болгон нийтлэж байгаа билээ. Тус загварын долоо хоногт тухайн үеийнхээ хамгийн сонирхол татсан, хүсэн хүлээсэн үйл явдал өрнөдөг. Сартай оройн тансаг үдэшлэгийг дүрсэлсэн тайзтай зургаа дахь өдөр Хувцасны дизайнер Э.ЭНХЧИМЭГ -ийн "Үдшийн Гоёлын платьены үзүүлбэр /Уран бүтээлийн 10 жилийн ойд зориулав/" ийг толилуулж байна. Мөн сурвалжлага хийх эрх олгож хамтран ажилласан УЭДС -ийн захирал Тунгалаг эгч тандаа баярлалаа.

“ГОЁЛ 2008″ наадам эхлэхэд бэлэн боллоо!
2 жил 9 сарын өмнө
Анх 1988 онд зохион байгуулагдаж
байсан Гоёл наадам өдгөө хорь дахь удаагаа зохиогдох гэж байна. Энэхүү
хугацаанд Монголын загварын ертөнцөд маш их дэвшил гарч хаа ч
гологдохооргүй болжээ. Энэ жил нийт 50 дизайнерын уран бүтээлүүд
уралдаж 55 эмэгтэй, 15 эрэгтэй загвар өмсөгч оролцох бөгөөд топ
тодотголтой найман загвар өмсөгчид бүгд байх нь. Мөн ОХУ, Солонгос
улсаас дизайнер, загвар өмсөгчид уригдан ирж байгаа. Наадмын найруулгыг
Hero интертайнмент хийж байна.
Дээрх зурган дээр Miss World -д Монгол улсаа
төлөөлөөд ирсэн Г.Оюунгэрэл наадмын шалгаруулалтын үеэр бэлтгэлээ хийж
байгааг толинд ойлгож авсан нь. Сүүдэр.ком нь Монголын Дизайнеруудын
Холбоо -той хамтран ажиллаж байгаа тул та бүхэнд цаг алдалгүй фото
сурвалжлагуудыг хүргэх болно.

2007 Ulaanbaatar Fashion Week “2007/2008 Fall/Winter Collection”
2 жил 9 сарын өмнө
Жил бүр Урлах Эрдмийн Дээд Сургуулиас зохион байгуулдаг Улаанбаатарын загварын 7 хоног Чингисхаан Зочид Буудалд 2007 оны 11-р сарын 12 - 18 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус загварын долоо хоногт тухайн үеийнхээ хамгийн сонирхол татсан, хүсэн хүлээсэн үйл явдал өрнөдөг учир манай Сүүдэр.ком фото сурвалжлага хийсэн билээ. Байнга далайн усаар угаагдаж байдаг дэлхийн нийслэл Нью Иорк-ийг дүрсэлсэн тайзтай тав дахь өдөр Хувцасны дизайнер М.ЭНХЖАРГАЛ -ийн "2007-2008 оны намар / өвлийн коллекци" ийг толилуулж байна. Мөн сурвалжлага хийх эрх олгож хамтран ажилласан УЭДС -ийн захирал Тунгалаг эгч тандаа баярлалаа.

2007 Ulaanbaatar Fashion Week “2008 Spring/Summer Collection”
2 жил 9 сарын өмнө
Сансар Интернэт ISP -гийн ачаар нилээд хэдэн хоног нийтлэл нэмэж чадсангүй. Ингээд алдсан хугацаагаа нөхөн нилээдгүй олон сонирхолтой сурвалжлагуудыг нийтлэж эхэллээ. Жил бүр Урлах Эрдмийн Дээд Сургуулиас зохион байгуулдаг Улаанбаатарын загварын 7 хоног Чингисхаан Зочид Буудалд 2007 оны 11-р сарын 12 - 18 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус загварын долоо хоногт тухайн үеийнхээ хамгийн сонирхол татсан, хүсэн хүлээсэн үйл явдал өрнөдөг учир манай Сүүдэр.ком фото сурвалжлага хийсэн билээ. Модерн тайз, хар цагаан өнгө хосолсон дөрөв дахь өдөр Хувцасны дизайнер Х.Одхүү -гийн "2007-2008 оны хавар / зуны коллекци" ийг толилуулж байна. Мөн сурвалжлага хийх эрх олгож хамтран ажилласан УЭДС -ийн захирал Тунгалаг эгч тандаа баярлалаа.

2007 Ulaanbaatar Fashion Week “Blossoms Of Paradise” Haute Couture
2 жил 9 сарын өмнө
Жил бүр Урлах Эрдмийн Дээд Сургуулиас зохион байгуулдаг Улаанбаатарын загварын 7 хоног Чингисхаан Зочид Буудалд 2007 оны 11-р сарын 12 - 18 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус загварын долоо хоногт тухайн үеийнхээ хамгийн сонирхол татсан, хүсэн хүлээсэн үйл явдал өрнөдөг учир манай Сүүдэр.ком фото сурвалжлага хийсэн билээ. Шинэ тайз, загваруудтай өдрүүдийн гурав дахь нь болох Хувцасны дизайнер Н.НЯМЦЭЦЭГ, Д.ОТГОНЖАРГАЛ нарын "Диваажингийн Цэцэгс" загварын үзүүлбэрийг толилуулж байна. Мөн сурвалжлага хийх эрх олгож хамтран ажилласан УЭДС -ийн захирал Тунгалаг эгч тандаа баярлалаа.
