Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе!
5 өдөр 1 цагийн өмнө
Хүүхэд насны хамгийн баярт өдрийн нэг нь
есдүгээр сарын 1 билээ. Энэ удаад би олон нийт төдийлэн анхаараад байдаггүй "Сувилалын цэцэрлэг яслийн 10-р цогцолбор"-ын дүү нартайгаа 2 жил дарааллан эрдмийн баярыг нь тэмдэглэж сурвалжлаж байна. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлэн жил бүр тэднийгээ хэрхэн эдгэж том болж улс орондоо хэрэгтэй иргэн болохыг нь гэрэл зурагт үлдээх болноо. Ингээд тус цогцолборын талаар товч танилцуулъя 1964 онд анх 42-р ясли нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 1997 оноос ЭМЯ-ны сайдын тушаалаар боловсролын салбарт шилжин Сувилал Цэцэрлэг яслийн 10-р цогцолбор болон өргөжсөн. 1993 оноос тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдийн ангийг анх нээн ажиллуулсан.Одоо тус Цогцолбор нь Тархины саатай болон хөдөлгөөний бэрхшээлтэй,Дауны хам шинжтэй хүүхдүүдийг сургах сэргээн засах үйл ажиллагааг явуулж байна. Энэ чиглэлээрээ улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.Одоогоор тус цогцолборт 120 гаруй хөгжилийн бэрхшээлтэй хүүхэд багачууд сурч хүмүүжиж байна.

Нянгар цаг хугацаагаар аялсан нь
5 өдөр 22 цагийн өмнө
Улсын их дэлгүүрт Унгар мебель ирсэн сурагтай...Энэ зун 976 сэтгүүлд зориулан СТА жүжигчин Г.Ган-Очир-ын хөргийг дарсанаа та бүхэнд хүргэе.

“Сонгодог үдшийг хурдтай хамт” өнгөрүүллээ
12 өдөр 3 цагийн өмнө
Юнител корпораци дараа төлбөрт СОНГОДОГ үйлчилгээгээ шинэчилж хүн бүрийн хэрэглээнд нийцэх цоо шинэ багцуудыг нэвтрүүллээ. Ингэснээр үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд дэлхийн жишиг болсон үйлчилгээний стандартыг бүрэн утгаар нь нэвтрүүлж байгаа юм.
Шинэ үйлчилгээтэйгээ холбогдуулан Сонгодог нэрийн 3 төрлийн шинэ коктейл гаргасан бөгөөд анхны амталгааг нь “Irish pub”-д зохион байгуулж, мөн энэ сайхан үдшийг Хурд хамтлагийнхан ирж чимсэн юм.

Миний зайрмаг, Мөрөөдлийн амт...
1 сар 3 өдрийн өмнө
Сайн байцгаана уу? Та бүхэнд өөрийн анхны нийтлэлээ сонирхуулж байгаадаа
баяртай байна. Өөрийн дүүгийнхээ хэдэн зургийг орууллаа. Зайрмаг идэх
гэж их юм болсондоо...


Brand art - cтудийн бүтээлээс
1 сар 13 өдрийн өмнө

“Canon Инээгээрэй - Шилдэг гэрэл зураг 2010” уралдааны шилдгүүд шалгарлаа
1 сар 17 өдрийн өмнө
Өнгөрсөн 7 сарын 17-нд Canon төвийн урд нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэ орой Canon төвийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч М-Си-Эс Электроникс, Voodoo.mn сайттай хамтран зохион байгуулсан фото зургийн “Canon Инээгээрэй – Шилдэг гэрэл зураг 2010” уралдааны шилдэг гэрэл зураг шалгаруулах арга хэмжээ болсны зэрэгцээ Canon брэндийн шинэ загварын, дэвшилтэт технологи бүхий гэрэл зургийн аппарат, дуран, дагалдах хэрэгслийн танилцуулах үзэсгэлэн болов. Оройн 18 цагт эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид өргөнөөр оролцож өөрсдийн уран бүтээлүүдээ үзэгч олонд дэлгэн үзүүлснээс гадна, маш олон хүмүүс уг арга хэмжээг сонирхон цугларсан байв. Энэхүү уралдаанд нийт 58 гэрэл зурагчдын 228 бүтээл оролцсоноос бид монголын ирээдүй зургаар Г.Соронзонболд 1-р байр, Эрт босвол нэгийн үзнэ зургаар Г.Ган-Өлзий 2-р байр, Бодрол зургаар Д.Ууганбаяр 3-р байр эзлэн Canon төвөөс бараа худалдан авах эрхийн бичиг, үнэ бүхий зүйлсээр шагнагдлаа.

Fashion TV Party (Set 1/ Хүмүүс)
1 сар 17 өдрийн өмнө
Fashion TV (Фэшн Ти Ви) нь дэлхийн загварын ертөнц, гоо сайхан, тансаг гоёмсог дүр төрх, тэдгээртэй холбоотой амьдралын хэв маяг, шоу хөтөлбөр, нэвтрүүлгийг 7 хоногийн 24 цагийн турш дэлхий даяар сурталчлан цацдагаараа бидэнд хэдийнээ танил болсон.
Энэ удаад Fashion TV-ийн олон үйл ажиллагааны нэг хэсэг болох F PARTY (Ф Парти)-г Монголдоо анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр iLOFT FUNCTION HOUSE, АЛТАЙ КАШМИР ХХК нар хамтран 2010 оны 7 дугаар сарын 9-нд зохион байгуулсан билээ.
F PARTY-г зохион байгуулснаар FTV сувагаар дамжуулан манай гарагийн 5 тивийн 202 орны 400 орчим сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчлах боломж нээгдэж байна. Мөн дэлхийн загварын ертөнц болон орчин үеийн том хотын хэв маягтай Монголчууд хэрхэн зэрэгцэж алхаж байгаагаа харуулж чадах юм.
Энэ арга хэмжээнд АЛТАЙ КАШМИР ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, FTV-ийн Монгол дахь төлөөлөгч GEM INTERNATIONAL ХХК болон Tiger Translate хөтөлбөр, Ноён-Уул ХХК нар дэмжигч байгууллагаар оролцож байна.
Монголчууд бид “I LOVE FASHION TV” гэж хэлэх боломжтой боллоо.

Burberry Монгол дахь шинэ дэлгүүрийн нээлт
1 сар 23 өдрийн өмнө
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр "Сэнтрал Тауэр"-ын 1 давхарт Burberry дэлгүүр Улаанбаатар хотод маань нээлтээ хийж бидний хөгжиж дэвшиж, орчин цагтай хөл нийлүүлж байгааг нотлоод өглөө гэж би бодож байна. Ингээд удтал нийтлэл нэмэгдээгүй Fashion exclusives буландаа тус дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаанд дарсан зургаасаа цөөн хэдийг Burberry London-ын зөвшөөрлийн дагуу та бүхэнд хүргэж байна.

Дээлтэй Монгол наадмын эргэн тойрон
1 сар 24 өдрийн өмнө
Сайхан наадацгааж байна уу? Энэ удаа та бүхэндээ Дээлтэй Монгол наадмын эргэн тойрноос авсан зургуудаасаа сонирхуулъя.
