“Сонгодог үдшийг хурдтай хамт” өнгөрүүллээ
12 өдөр 3 цагийн өмнө
Юнител корпораци дараа төлбөрт СОНГОДОГ үйлчилгээгээ шинэчилж хүн бүрийн хэрэглээнд нийцэх цоо шинэ багцуудыг нэвтрүүллээ. Ингэснээр үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд дэлхийн жишиг болсон үйлчилгээний стандартыг бүрэн утгаар нь нэвтрүүлж байгаа юм.
Шинэ үйлчилгээтэйгээ холбогдуулан Сонгодог нэрийн 3 төрлийн шинэ коктейл гаргасан бөгөөд анхны амталгааг нь “Irish pub”-д зохион байгуулж, мөн энэ сайхан үдшийг Хурд хамтлагийнхан ирж чимсэн юм.

"Lemons" хамтлагын "Жанжин Сүхбаатарын ойролцоо 1-давхарт" тоглолт
3 сар 1 өдрийн өмнө
2004 онд анх танилцаж байгуулагдаж байсан The Lemons хамтлаг 6 гишүүний
бүрэлдэхүүнтэй тоглож байжээ. Төгөлдөр хуурч Анар, басс гитарчин Анар,
соло гитарчин Тулгаа, бөмбөрчин Jerry, дуучин Одноо, tone master Дугараа
нараас бүрдсэн. Удалгүй хамтлагийн бүрэлдэхүүн солигдоод бөмбөрчин
Jerry-ын оронд өөжгий орж, төгөлдөр хуурч Анар хамтлагаасаа гарснаар
одоогийн The Lemons хамтлаг бүрджээ. Одоогийн The Lemons хамтлаг нь Post
Punk Revival урсгалаар тоглодог. The Lemons хамтлаг нь 2006 оны 8
дугаар сарын 25-нд Хай-Фай лэйблтэй гэрээ байгуулснаар анхны цомог Red
Album-ын ажил эхэлж тус оны 12 дугаар сарын 20-нд худалдаанд гарч байсан
түүхтэй. 2006 онд Pentatonic хөгжмийн наадмаас Red Album цомгоороо
шилдэг бичлэг, Хайртай дуугаараа шилдэг алтернатив дуу, Red Live
тоглолтоороо шилдэг rock тоглолт шагналуудыг хүртэж байсан. The Lemons
хамтлагийнхан 2009 оны 4 дүгээр сарын 6-нд өөрсдийн 2 дахь бие даасан
цомгоо “Залуу Ленины ойролцоо 3н давхарт” нэртэйгээр худалдаанд гаргаад
удаагүй байна. Ингээд Lemons хамтлагын "Жанжин Сүхбаатарын ойролцоо 1-давхарт" тоглолтоос хийсэн сурвалжлагаа хүргэе...

"At MGM Grand Plaza in Macau"
6 сар 9 өдрийн өмнө
Нийтлэлийг уншиж буй та бvхэндээ юуны
тvрvvнд баярлаж буйгаа хэлье. Энэхvv нийтлэлд минь Macau -д болсон
нэгэн тоглолтын vеээр авсан зурагнууд орсон байгаа. Анх удаагаа
тоглолтын зурагнууд дарсан болоод ч тэр vv их сонирхолтой санагдсан.
Дараагийн нийтлэлээр би Macau -н тухай жаал бичнээ. Таалан соёрхоно уу?
Та бvхэн ёс суртахуунтай байж эдгээр
зургуудыг зохиогчийн зQвшQQрQлгvйгээр бусад зvйлд ашиглахгvй байхыг
хvсье!

"UBS Music Video Awards" улаан хивсний ёслол
11 сар 2 өдрийн өмнө
Зургаа
дахь жилдээ зохиогдож буй UBS MUSIC
VIDEO AWARDS-2009 ёслолын ажиллагаа 2009 оны 10 сарын
8-ны 18.00 цагт улаан хивсний ёслолоор эхэлж СТӨ-нд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ
жилийн наадамын улаан хивсний ёслолыг миний бие сурвалжлаад ирлээ. Мөн энэхүү сурвалжлагыг хийх боломж олгосон UBS Music -ийн захирал Чимгээ эгчдээ талархалаа илэрхийлье!


Playtime 2008
1 жил 7 сарын өмнө
Playtime тоглолтын зургуудаас их цөөхөн харагдаад байх шиг байна. Зургууд ихэвчлэн тоглолтын эргэн тойрон болон үзэгчдийн зургаас бүрдсэн байгаа. 2008 оны тоглолт зохион байгуулалт болоод хамрах цар хүрээний хувь маш өргөн хүрээтэй болж өнгөрсөн шүү

Пентатоник - 2007 /Архив/
1 жил 10 сарын өмнө
Өнгөрсөн жилийн пентатоникийн үеэр би ямар ч олон зураг дарсан юм... Maxdream нийтлэсэн болхоор би ч нийтлээд илүү болов уу гэж бодоод нийтлээгүй юм. Гэхдээ өөр өөр байдалтайгаар авсан болхоор оруулчихья гэж бодлоо. Уг нь Peter Pan - д ч гэсэн энэ өдөр авсан нэлээн хэдэн зураг байх ёстой доо...
Ойрд зураг авахгүй байгаа болхоор архиваараа нэг хэсэг явнаа... :)


UBS Music Video Awards - 2007
2 жил 4 сарын өмнө
Өнгөрсөн жилийн UBS Music Awards - ийн үеэр авсан хэсэг зургуудаа нийтлэлээ. Лхагваа сануулаагүй бол бүр мартчихсан байна хэхэ.


Их Завсарлага тоглолт халуухан байжээ.
2 жил 11 сарын өмнө
2006 оны 6 сарын 23 -нд цаг агаарын улмаас хоёр ч удаа хойшлогдсон "Их Завсарлага" тоглолтыг хуучин Canon 350D гээрээ хийсэн фото сурвалжлагаа толилуулья. Энэ нийтлэлийг хүлээж байсан хүн олон байгаа байх. Юуны өмнө тус тоглолтын үед төрж байсан сэтгэгдэлээ хэлье. Үнэхээр халуун, эрч хүчтэй, чанга тоглолт болсон. Зохион байгуулагчид буюу Инфо Радио 105.5 нь уг урсгалыг сонсдог массыг маш сайн мэдэрч хамгаалалт болон хамтлагуудын дарааллыг зохицуулсан байсан. Ёс журмаараа заасан цагтаа улсууд ирэхгүй цугларч ядаж байхад тэр дундаа хамгийн зөөлөн аялгуутай "Шөнийн галт тэрэг" дуунуудаа хүргэсэн. Төд удалгүй үзэгчид ч цугларч UB Palace -ийн концертын танхимын урд жигүүр дүүрч эхэлсэн. За тэгээд тэр үед балай авч байсан Булсара гараад ирлээ. Үзэгчид ч хөөрч, үсэрч дэвхцэж, хуруугаараа элдэв долоон тэмдэг үзүүлцгээгээл ихэд л мэдэрч байсан. Рок сонсдог хүмүүсийн хөгжмөө мэдрэх арга барил нь жаахан ондоо юм шиг. Жишээ нь: Олуулаа тойрч зогсон урт үсээ шампунь үнэртэтэл савлана. Мөн бие биенээ татаж чангаан, түлхэцгээгээд байсан. Булсара нилээд хэдэн дуу дуулсаны дараа альтернатив овогтой Отгоо гарч ирэн халсан залуусыг жаал уяраан тайвшруулсан. Дараа нь гарах байсан Нисванис -т зориулж амраасан гэхүүдээ. Хамгийн сүүлд тэр хавийнханыг галзууруулсан хамтлаг нь мэдээж Нисванис байлаа. Ингээд энэхүү нийтлэлд нийтлэгдсэн фотонуудын сонирхоорой. Ямар нэгэн доромжилсон утгатай сэтгэгдэл орсон байвал шууд устгагдах болно!

