Hasselblad Master 2010 бүртгэлээ эхэллээ
5 сар 18 өдрийн өмнө
Салбартаа хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол "Hasselblad Master 2010" бүтээлүүдээ хүлээн авч эхэлсэн байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээнд олонд танигдсан олон алдартай зурагчид Hasselblad брэндийн дунд болон том форматаар авсан уран бүтээлүүдээ өрсөлдүүлдэг бөгөөд энэ жилээс эхлэн "Up-and-coming" буюу 35мм-ийн категоритой болж өргөжсөн байна. Тэмцээний дүн 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гарна гэнэ. Дээрх хоёр зураг нь Hasselblad Master 2009 -ын ялагч нар юм байна. Удахгүй уг тэмцээний ялагчидийн зургуудыг зурагтай авдартаа нээтлэх болно.

Horseman VCC Pro таны DSLR-ыг том форматаар авах боломжтой болгоно.
5 сар 21 өдрийн өмнө
Камерын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Horseman брэнд таны DSLR-ын зураг дарах боломжийг сайжруулах VCC Pro хэмээх нэмэлтийг гаргажээ. Энэхүү 2000$-ын үнтэй нэмэлтийг энгийн DSLR-ын дурангын оронд залгаснаар гэрэл зурагчин камерныхаа талбайн гүн (Depth of field)-ээ бүрэн удирдах боломжтой болно. Ингэснээр 36x24мм-ын сенсортэй DSLR камер Hasselblad V, Mamiya, Pentax 645-ын түвшинд хүрэхүйц форматын чанартай зураг гаргах юм байна. Мөн VCC Pro-гын урд Rodenstock Rodagon Digital макро дуран залгаж элдэв сүүдэрлэлтгүй тод сурталчилгааны зориулалтай ашиглах үр дүнг гаргаж авч болох юм байна.

Цахим гэрэл зургийн зохиогчид Нобелийн шагнал хүртлээ
11 сар 7 өдрийн өмнө
Шведийн
Каролинска Хүрээлэнгээс Willard Boyle (85, Канад), George Smith (79, АНУ) нарт физикийн шинжлэх ухааны салбарт гаргасан амжилтыг нь үнэлж, Нобелийн шагнал олгоод байна. Тэдний 1969 онд зохиосон цахим сенсор өдгөө цахим гэрэл зургийн стандарт болоод байна. Энэхүү нээлт нь гэрэл зургийн түүхэнд хувьсал гаргаж гэрлийг хальснаас гадна электрон аргаар буулгаж авдаг болгожээ. Бидний хэрэглэж буй камеруудад орших CCD буюу CMOS сенсор нь уг хоёр эрдэмтэний зохиосон бүтээл юм байна. Willard Boyle, George Smith -ийг Сharles Kao (өндөр хурдны интернэт, шилэн кабелийг зохиосон Хятад гаралтай Англи эрдэмтэн) -гийн хамтаар Каролинска Хүрээлэн 900,000 паундаар шагнасан байна.

Цахим гэрэл зураг авах нь ногоон уу?
1 жил 3 сарын өмнө
Одоо цагт бүгд л эрүүл мэнддээ анхаарч хэрэглэж байгаа зүйлийнхээ хүн болон байгальд үзүүлэх нөлөөг нь шалгадаг болсон байх. Хэрвээ энэ талаар нэг их тоодоггүй бол бас нэгийг бодох цаг нь иржээ. Ингээд интернэтээс олсон хэдэн мэдээллээ та бүхэнтэй хуваалцъя.
Ихэнх камер үйлдвэрлэгч компаниудын сайтад тэдний байгаль орчинд гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл нь байдаг юм байна. Гэхдээ тэд өөрсдийн философио дагаж чадаж байна уу? Аль эсвэл хэрэглэгчдийг өөртөө татах гоё сайхан амлалтууд уу?
Дэлгэрэнгүйг уншаарай

Canon 100САЯ дахь компакт камераа борлуулжээ
2жилийн өмнө
 |
Canon компани 100.000.000 компакт дижитал камер борлуулснаа саяхан зарлалаа. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан шинэ содон өнгөтэй хувилбаруудыг гаргана гэсэн ч тодорхой мэдээллийг компанийн хэвлэлийн албанаас мэдэгдсэнгүй. 1996 онд анхны PowerShot 600-г гарсанаас хойш 106 төрлийн компакт камер дэлхийн зах зээлд гарчээ. Олон борлогдох түлхүүр үүрэг гүйцэтгэсэн компакт камерууд: Digital IXUS (2000); PowerShot A70 (2003); Digital IXUS i (2003); PowerShot G7 (2007); PowerShot S5 IS (2007). |
